|
Сургалт ярилцлага зохион байгуулав. |
|
|
|
|
Бичсэн court
|
|
2012 оны 5-р сарын 14, Даваа гариг, 00:00 |
|
Сум дундын шүүхийн 2012 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ”Таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл, сэжигтнийг баривчлах, сэжигтэн яллагдагчийг цагдан хорих ажиллагааны талаархи анхаарах зарим асуудал”-аар Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам, аймгийн орлогч прокурор С.Ёндонсамбуу, шүүгч Н.Нарангэрэл нар хамтарсан сургалт ярилцлага зохион байгуулав.
Сургалтанд хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор, ШШГА-ны харьяа цагдан хорих байрны дарга, тоо бүртгэгч бусад албан хаагчид оролцлоо.
 |
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 15, Мягмар гариг, 11:34 |
|
|
Нийслэлийн шүүхийн нэрэмжит дээд шагналын загвар зохион бүтээх уралдааны зар |
|
|
|
|
2012 оны 5-р сарын 10, Пүрэв гариг, 15:42 |
|
Нийслэлийн шүүх, Монголын шүүгчдийн холбоо, Шүүхийн ажилтнуудын холбооноос хамтран Нийслэлийн шүүхийн 85 жилийн ойд зориулсан Нийслэлийн шүүхийн нэрэмжит дээд шагналын загвар гаргах уралдааныг уран барималч, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
|
|
Орон нутагт сургалт зохион байгуулав |
|
|
|
|
Бичсэн шүүгч Б.Мөнхжаргал
|
|
2012 оны 5-р сарын 09, Лхагва гариг, 11:06 |
|
2012 оны 5 сарын 8-нд Булган аймгийн Орхон суманд Аймгийн Прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран зохион байгуулсан эрх зүйн сургалтанд Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал төрийн албан хаагч болон иргэдэд “Захиргааны байгууллага, тэдгээрийн шийдвэр захиргааны акт болох нь” сэдвээр эрх зүйн сургалт явууллаа. Тус сургалтанд нийт 69 хүн хамрагдсан байна.


|
|
"Үндэсний бичиг бидний бахархал" сэдэвт тэмцээн болов |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 5-р сарын 04, Баасан гариг, 15:09 |
|

“Үндэсний бичиг соёлын өдөр”-ийг тохиолдуулан Аймгийн Боловсрол соёлын газар, Нийтийн номын сан, “Хатан ухаан төв”, Булган сумын Соёлын төв, Булган аймгийн Монгол хэл, уран зохиолын багш нартай хамтран аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зохион байгуулсан “Үндэсний бичиг бидний бахархал” сэдэвт уйгаржин бичгийн уралдаанд тус шүүхийн залуучууд оролцож “ТЭРГҮҮН” байрыг эзэллээ.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 10, Пүрэв гариг, 10:15 |
|
2012 оны 3, 4 дүгээр сарын шүүн таслах болон бусад ажлын талаарх мэдээлэл |
|
|
|
|
2012 оны 5-р сарын 02, Лхагва гариг, 00:00 |
-
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13 тоот захирамжаар батлагдсан “Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” уриан дор эрх зүйн соёлын аяныг нийт шүүхийн дунд зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн шүүхээс санаачилж, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Аймгийн прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран тус аймгийн Рашаант суманд “Шүүх эрх мэдлийн шинэчлэл” орон нутгийн Нээлттэй хэлэлцүүлгийг 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, Шүүхийн 2012 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Шүүхийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж явууллаа.
|
|
"АХА" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ. |
|
|
|
|
Бичсэн Administrator
|
|
2012 оны 4-р сарын 27, Баасан гариг, 00:00 |
|
Булган аймгийн шүүх, Аймгийн номын сантай хамтран “Монголын шүүхийн шүүгч, ажилтнуудын шударга ёсны тунхаг” болон танин мэдэхүйн сэвдээр шүүгч, шүүгчийн туслах, ажилтнуудынхаа дунд ” АХА “ тэмцээнийг зохион явууллаа. Уг тэмцээнд шүүгчийн туслах Б.Ихтамир түрүүлж дурсгалын зүйлээр урамшуулав.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4-р сарын 30, Даваа гариг, 12:52 |
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 23-с 1 |